"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д шинээр бүртгэгдсэн "Түмэн шувуут" ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацааг сунгасан байна. 

Хүсэлтийг андеррайтерын компани болох "Голомт Капитал ҮЦК" ХХК-аас ирүүлсэн ажээ. Ийнхүү уг хүсэлтийн дагуу  2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал  17:00 цаг хүртэл буюу өмнө зарласан хугацаанаас 2 цагаар сунгахаар боллоо. 

1 дүгээр сарын 31-ний өдөр 3 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй захиалгууд Монгол банкны журмын дагуу 16:30 цагаар хязгаарлагдах болохыг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.