“Насны хишиг” тэтгэмж, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу 2 дугаар сарын 9-нд олгож эхэлнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор Төрийн банк 2 дугаар сарын халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн мөнгийг хэзээ, хэрхэн олгох талаараа мэдээлэл гаргажээ.

- Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 2 дугаар сарын 09, 17, 25-ны өдрүүдэд /ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руу шилжиж орно/

- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн мөнгө, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг 2 дугаар сарын 08-ны өдрөөс

- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг 2 дугаар сарын 17, 25-ны өдрүүдэд /ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руу шилжиж орно/

- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2 дугаар сарын 10-ны өдрөөс /Хүүхдийн мөнгөний бүртгүүлсэн данс руу шилжиж орно/ олгоно.

Иргэн та цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, интернет банк, аппликейшн, мобайл банк, мессеж банк бодон АТМ-аар халамжийн мөнгөө авч үйлчлүүлнэ үү.


Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ч хуваарийг гаргажээ.