Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна

Б.Болормаа
03 сарын 10, 2021

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн болон танхимын тэргүүлэгч гишүүд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл, дэд дарга А.Ариунболд нар уулзаж, төрийн өмчит, хуулийн этгээдийн эрх зүйн байдал, засаглалыг сайжруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал солилцлоо.  

МҮХАҮТ-ын удирдлагууд болон тэргүүлэгч гишүүд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, төрийн ба хувийн хэвшлийн ААН-үүдийн өрсөлдөөн, ямар салбарт төрийн өмчит аж ахуйн нэгжүүд байх, төрийн худалдан авалтын талаар тодорхой саналууд тавив. 

Улмаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлууд болон төрийн өмчийн хуулийн этгээдтэй холбоотой хуулийн шинэчлэлд саналаа хүргүүлэхээр тогтлоо.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй, шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч буй. 

Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, тэдгээрийн төлөвлөлт, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах талаар бүхий л түвшинд онцгой анхаарч, тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгаа билээ.


Холбоотой сэдвүүд

мүхаүт төбзх санал солилцоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.