Их Британи улсын 70 орчим компани, аж ахуй нэгж ажилчдынхаа цалингийн хэмжээг таналгүйгээр долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болох туршилт хийж эхэллээ.

Банк, хөрөнгө оруулалтын компани, эмнэлэг зэрэг төрөл бүрийн салбарын 3300 гаруй хөдөлмөр эрхлэгчид зургаан сарын турш ажлын дөрвөн өдөртэй болох энэхүү туршилтад оролцох юм байна.

Судлаачид судалгаанд оролцогчидтой хамтран ажлын дөрвөн өдрийн тогтолцоотой болсноор тухайн албан байгууллагын ажлын бүтээмж, ажилчдын нийгмийн халамжийн нөхцлийн өөрчлөлт, хүрээлэн буй орчин, жендэрийн тэгш байдал зэрэгт үзүүлэх нөлөөллийг хэмжинэ.

Энэхүү туршилтыг "4 days a week global" ашгийн бус байгууллага болон Оксфорд, Кембриж, Бостоны их сургуулийн судлаачид санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.

Мөн энэ оны эцсээр Испани, Шотланд улсуудад Засгийн газраас санхүүжүүлдэг ажлын дөрвөн өдөртэй болох энэхүү туршилтыг мөн эхлүүлнэ гэв.