Хүн төрөлхтөнд тохиолдсон аймшигт 10 цар тахал

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаасаа аюулт өвчин, тахалтай нүүр тулж, мөн эдгээх арга замыг ч олсоор иржээ. 

Энэ удаагийн нийтлэлдээ бид хүн төрөлхтөнд тохиолдож байсан хамгийн аймшигт 10 тахлыг хүргэж байна. 


1. Moscow Plague and Riot 1771


Москвад уг тахал анх 1770 оны сүүлээр илэрч, 1771 онд хотыг бараг бүхэлд нь хамарсан том тахал болон хувирчээ. Тахлын эрчимт үед хүмүүсийг албадан хорих, зах, худалдааны газруудыг хаах хорио цээрийн арга хэмжээ авч байжээ. Энэхүү арга нь тахлыг дарах гол түлхүүр болж байсан ч үйлдвэр, зах, дэлгүүрүүд хаагдсанаас хотын эдийн засаг маш том уналтад оржээ. Хатуу хөл хорионы дэглэмийг чандлан сахиснаар уг тахлыг нэг жилийн хугацаанд дарсан байна.


2. Great Plague of Marseille 1720 – 1722

Францын Марсель хотод дэгдсэн “Их тахал” нь 18 дугаар зууны үеийн Европт дэгдсэн хамгийн том халдварт өвчин юм. Тахлын эхэн үед л гэхэд 100-гаад мянган хүн нас баржээ. Гэсэн ч Марсель хот уг дэгдэлтээс тун богино хугацаанд ангижирч чаджээ. Баруун Энэтхэг, Латин Америк руу худалдаа наймаа хийснээр эдийн засаг нь хэдхэн жилийн дотор маш хурдан сэргэсэн байна.  


3. Antonine Plague 165 – 180 AD


Антонины тахал (үүнийг мөн Галены тахал ч гэж нэрлэдэг) өвчнийг анх Ойрхи Дорнодод байлдаж байсан цэргүүдээс гарсан гэж үздэг. Шинж тэмдэг нь салхин цэцэгтэй төстэй боловч аминд халтай өвчин байжээ. Ромын түүхч Дио Кассиусын тэмдэглэж үлдээснээр халдвар авсан хүмүүсийн дөрөвний нэг нь нас баржээ. Ойролцоогоор өдөрт 2000 орчим хүн нас барсан байна. 


4. Plague of Athens 430–427 BC


Афины олон жилийн дайн дөнгөж дууссаны дараа аймшигт тахал нүүрлэжээ. Энэ тахлын шалтгаан нь хотын боомт, хоол хүнс, хангамжийн цорын ганц эх үүсвэр болох Пайрейгээр дамжин ирсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Анхандаа бөөрөнд ноцтой өөрчлөлт оруулдаг гэж үзсэн ч харшил, салхин цэцэг, улаан бурхан зэрэг өвчтэй хүмүүст хурц хэлбэрийн цочрол өгдөг өвчин байжээ. 


5. Great Plague of Milan 1629–1631


1629-1631 оны хооронд Италид гарсан тахал бол “Миланы их тахал” өвчин юм. Миланы Их тахал гэгдэх энэ тахал нь ойролцоогоор 280,000 хүний аминд хүрчээ. Милан хотын иргэдийн бараг тэн хагас нь уг тахлаар өвчилсөн гэж тэмдэглэн үлдээжээ.


6. Great Plague of London 1665 – 1666


Их Британид 75-100 мянган хүн, Лондонд нийт хүн амын тавны нэг нь уг тахлаас болж амиа алдсан байна. Энэ нь Их Британид түүхэнд байгаагүйгээр хамгийн олон хүний аминд хүрсэн цар тахалт өвчин юм. Эрдэмтдийн тэмдэглэн үлдээснээр тус тахлаар өвчилсөн хүнд цусаар бөөлжих, ханиалгах шинж тэмдэг илэрдэг байжээ.


7. Plague of Justinian 541 – 542


Юстинианы тахал нь манай эриний 541-542 онд Византийн Эзэнт гүрэн болон нийслэл хот Константинполыг нийтэд нь хамарч байв. Барууны түүх судлаачдын үзэж буйгаар уг тахал нь Өмнөд Ази, Хойд Африк, Араб, Европын хойд хэсэг, Даниас баруун баруун тийш Ирландад ч эрчимтэй тархжээ. Тахлын оргил үед өдөрт 5000 гаруй хүн амь үрэгдсэн байна. 


8. The Third Pandemic 1855 – 1950


"Гурав дахь тахал" нь 1855 онд Хятадын Юньнань мужаас эхэлжээ. Тахал бүх тивд тархаж, Энэтхэгт л гэхэд 12 сая гаруй хүн амь үрэгдсэн байна.


9. The Black Death 1347 – 1351


Хар үхэл (мөн Хар тахал буюу гахайн тахал гэж нэрлэдэг) нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт тахал өвчний нэг бөгөөд “Yersinia pestis” нэртэй бактерийн улмаас үүссэн гэж үздэг. Гэвч одоог хүртэл гарал үүсэл нь эрдэмтдийн дунд маргаантай байдаг. 

Зарим түүхчдийн хэлснээр тахал нь Хятад буюу Төв Азид 1320, 1330-аад оны үеэс эхэлсэн бөгөөд дараагийн жилүүдэд худалдаачид, цэргүүдэд халдварлан 1346 он хүртэл Оросын өмнөд хэсэг Крымд хүрч, каравийн замаар дамжиж байжээ. Зарим эрдэмтэн тус тахлыг Оросын өмнөд хэсэгт анх гарсан ч гэж үздэг. Аль ч тохиолдолд Крымийн тахал нь 1340-өөд онд Баруун Европ, Хойд Африкт хэдийн тархсан байжээ. Уг тахлаар дэлхийд нийт 50 орчим сая хүн нас барсан гэж үздэг.


10. American Plagues 16th Century


Уугуул Америкчуудаас гарсан уг тахал нь Европ болон Америк тивд эрчимтэй тархжээ. Энэ өвчний тухай нарийн мэдээлэл тийм ч их байдаггүй бөгөөд зарц боолоос хаад ноёд хүртэл өвчилсөн гэдэг. Өвчин агаар дуслаар болон бэлгийн замаар халдварладаг байв.



Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.