АНУ-ын 48 муж улсын хотуудаас шатахууны дундаж үнээрээ хамгийн өндөрт Лос-Анжелес хот орж байгааг судалгаагаар тогтоожээ.

АНУ-ын Калифорни муж улсын “Lundberg” байгууллагын хийсэн судалгаагаар, тус улсын хоёр дахь том хот болох Лос-Анжелест нэг литр шатахууны дундаж үнэ хамгийн өндөр буюу 1 орчим ам.доллар байгаа бол Хьюстон хотод хамгийн хямд буюу 69 цент байна.

Харин үндэсний хэмжээнд сүүлийн хэдэн сарын хугацаанд нэг литр энгийн шатахууны үнэ 2.75 центээр нэмэгджээ.

Шатахууны үнэ нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь түүхий нефтийн үнэ өсч байгаатай шууд холбоотой гэж тус судалгааны байгууллагын шинжээч хэллээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг