Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын асуудлаар мэдээлэл хийлээ.

Шалгалтаар 9 ААН-ийн АИ-92 шатахуун шаардлага хангаагүй тул тус бүр 9 сая төгрөгөөр торгосон талаар мэдээлэв.

  1. Петростар ХХК
  2. Магнай трейд ХХК
  3. Шунхлай трейдингХХК
  4. Содмонгол групп ХХК
  5. М-Ойл групп ХХК
  6. Жаст-Ойл ХХК
  7. Синчи-Ойл ХХК
  8. Монсуль ХХК
  9. Ойн бирж ХХК-ийн оруулж ирсэн шатахууны чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд шалгалт хийхэд АИ-92 автобензин дэх марганецийн агууламжийн хэмжээ бага байгаа нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь "Хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017" хэмээх Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байгаа аж. Иймээс эдгээр 9 аж ахуйн нэгжид тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Мөн зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.