Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн, Үндэсний их баяр наадамд 104 хурдан азарга гарааны зурхайгаас уралдаж, Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ.


Түрүү магнайд хурдалсан Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга


Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга


Айргийн гуравт Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар азарга


Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Амарсайханы хээр буурал азарга


Айргийн тавдугаарт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдаллаа.