Төв цэвэрлэх байгууламжийн сараалжны орчмоос хүний цогцос олджээ

Х.Оргил
09 сарын 10, 2019

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төв цэвэрлэх байгууламжийн 2 дугаар сараалжны хэсэгт хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлага өчигдөр ОБГ-т иржээ. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 11:42 цагт очсон байна.

Аврагчид хэргийн газар буюу тус цэвэрлэх байгууламжийн 2 дугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Цагдаагийн байгууллага талийгаачийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.