Тувагийн рок хамтлаг  “Ят-Ка” манай оронд төвтэй "Дэлхийн хөөмийчдийн холбоо"-ны урилгаар  Монголд анх удаа ирж тоглох  гэж байна. Тоглолт нь ирэх сарын 24-нд Корпрэйт конвэншин төвд болох юм. 

Ятга хөгжмийн нэрээр хамтлагаа нэрлэсэн тус хамтлаг өөрсдийн икийл болон хөөмэйг хослуулан европчуудын анхаарлын төвд орсон Азийн цөөхөн хамтлагийн нэг юм. “Ят-Ка” хамтлаг  Африк, Орос,Тува зэрэг орны зургаан гишүүнтэй.  Хөгжмийн ертөнцөд этник урсгалаараа хүч түрэн гарч ирсэн хамтлаг юм.

Морин хуур, цахилгаан хөгжим тоглож хөөмэйн гайхалтай аялгуугаараа олны танил болсон тус хамтлагийг манайхан Сергей Бодровын  “Монгол” киноны хөгжмийг тоглосноор нь сайн мэднэ.