U-Money картыг гаргадаг UB Smart card компанийн 55 хувь нь Солонгосын хувь эзэмшилтэй гэгддэг. Иймээс програм хангамжийнх нь эх код нь Монголчуудын хувьд хаалттай буюу Солонгосын компанийн өмч аж.

13 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч ашиггүй ажилласан, автобусны орлогын 9.9%-г уг компани авдаг тус системд ямар нэг өөрчлөлт, шинэ функциональ хөгжүүлэлт хийлгэхийн тулд шаардлагыг Солонгос тал руугаа илгээдэг байна. Энэ системийг ажиллуулахын тулд Солонгосын систем өмчлөгч компанид лиценз төлдөг.

Хэрвээ энэ системийг Монголчууд хийсэн бол өдийд хоёр гурван IT-н гайгүй компани босчих хөрөнгө юм. Мөн бүтээгдэхүүн нь хөгжөөд илүү системийг Монгол залуус бүтээчих байлаа.

Мөн системд аливаа өөрчлөлт, шинэ хөгжүүлэлт хийхийн тулд Солонгосуудаар хийлгэдэг тул 1-рт удаан , 2 дугаарт өндөр өртөгтэй.

Сүүлийн жилүүдэд цахим хэтэвчүүд, төлбөрийн компаниуд, банкны смарт апп-ууд гэх мэт цахимжиж байгаа Монгол улсын Монгол системтэй интеграци хийх тал дээр удаан, хөгжүүлэлт нь мөн Солонгост хийгддэг.

Ганцхан компаниас хамаардаг болсон нь сонгодог монополь тогтолцоотой болсон. Монгол тал нь юу ч хийж чадахаа больсон хараат. 

Үүнээс авах ёстой үндсэн сургамж нь нийтийн тээврийг хөгжүүлэхийн тулд автобусыг бүрэн цахимжуулах хэрэгтэй, гэхдээ шийдлийг Монгол компаниудаар хийлгэх хэрэгтэй.

Автобуснууд цаг минутын хуваарьтай болох, ачааллыг хянадаг зохицуулдаг болох

Иргэд зорчигчид ч автобусны хаана явааг харчихдаг, төлбөрийн олон аргаар төлчдөг, ebarimt-аа автомат хөтлүүлчихдэг гэх мэт боломж бий.

Цахимжуулснаар автобус компаниудын үйл ажиллагаа ч сайжрана. Үүний цаана өндөр настан зэргийн мөнгийг төрөөс авдаг гэх мэт нарийн ширийн олон зүйлс цэгцэрнэ, автобус хэзээ ирэх нь мэдэгдэхгүй алга болдог байдал ч сайжирна.

Нийтийн тээвэр цэгцлэнэ энэ тэр гээд байгаа улс төрчид, нам энэ тэр минь миний хэлж байгаа зүйлсийг анхаараарай, яг яаж гэдэг дээр зөвлөгөө өгсөн ч болно. Автобусаар хязгаарлагдах зүйл ер нь бол биш.


А.Отгонбаяр