Б.Баясгалан
05 сарын 29, 2020
Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлын үед галын шугаманд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.
Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр Монголбанкинд байгаа. Түүнийг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулж, барилгын компаниудаас худалдан авалт хийх эрхийг нээх вэ гэдэг талаар Сангийн яам, НОСК, Монголбанк, Төрийн банкны төлөөллүүд санал хэлж, дахин нэгтгэн танилцуулахаар болов.
БХБЯ-аас өгч буй мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 айлын орон сууц зах зээл дээр байгаа аж. Хөтөлбөрт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай 1300-1500 албан хаагчийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнд нийлүүлэлт хангалттай байх боломжтой гэв.
Албан хаагчдад өөрийн чадамжид тулгуурлан сонголтоо хийх бүх боломжийг олгох нь зүйтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзлээ.
Мөн сонгох орон сууцанд нь метр квадрат болон үнийн дээд доод босго /хэмжээ/ тогтоохгүй, урьдчилгаа төлбөр шаардахгүй, байршил заахгүй, зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнуудаас сонголт хийх нөхцлийг бүрдүүлэхээр судалж байна.
Шадар сайд, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин дараагийн ээлжит хурлыг ирэх долоо хоногийн лхагва гарагт зарлав.
Мөн 2020 оны 6 дугаар сарын 15-н гэхэд албан хаагчид эхнээсээ түлхүүрээ гардаж, орон сууцандаа орохоор тооцоолж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд хатуу анхааруулав.
Тэрээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, орон даяар цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх дэглэмд амьдарч, ажиллаж байгаа энэ үед хамгийн хүндийг үүрч байгаа хүмүүсээ бид дэмжих ёстой. Зөөвөрлөгдөн орж ирж байгаа цар тахлыг тогтоож барихад тэргүүн эгнээнд амралтгүй, нойр хоолгүй, ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор батлагдсан энэ хөтөлбөрийг авч байгаа хүндээ хүндрэл чирэгдэлгүй орон сууцандаа шууд орох байдлаар богино хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангах нь чухал" гэв.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.26.194.157] ・ 2020.05.30 Хариулах
маш зөв сэтгэл тайван ажлаа хийхэд нь хэрэгтэй гэр хороололд гад түлэх ус зөөх гээд л хэцүү шүү
Зочин [202.179.21.247] ・ 2020.05.30 Хариулах
Uneheer zuw shiidwer bn, tur zasagtaa talarhlaa ilerhiilie
Зочин [66.181.161.120] ・ 2020.05.30 Хариулах
Hodoo oron nutgiin emch nar hamragdah bolomjtoi yu yalgaaguil noir hoolgui eeljind ajillaj bga
Зочин [202.9.46.46] ・ 2020.05.30 Хариулах
Маш зөв шийдэл шүү тохитой гэр орон ажил хийхэд сэтгэл амар
Зочин [66.181.161.36] ・ 2020.05.30 Хариулах
Zuw shvv saihan medee bn bolj dee
Зочин [66.181.161.12] ・ 2020.05.29 Хариулах
Төрийн албан хаагч яаж бүртгүүлж энэ хөтөлбөрт хамрагдах вэ мэдээлэл авья
Зочин [66.181.161.117] ・ 2020.05.29 Хариулах
хөл газар хүрэхгүй шөнө нойр хүрэхүй баярлаж байнаа баярлалаааааа
Санал болгох
1 Г.Батсайхан: Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автаад байна
2 Peak.mn сайт өнгө төрхөө шинэчлэлээ
3 Bajuna: Эсгийгээр хувцас урлах байгальд ээлтэй технологио Парист толилуулна
4 Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо чухал үүрэгтэй
5 Ц.Дэлгэрмэнд: Өөрийгөө хүндэлдэггүй, сэтгэл зүйгээ анхаардаггүй хүн хамтрагчаа дорд үзэж, харилцаагаа токсик болгодог
Холбоотой мэдээ
Улс төр
Шадар сайд БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа
Х.Оргил ・ 06 сарын 27, 2018
Улс төр
Далайд гарцгүй орнууд хамтран стратеги боловсруулна
peak.mn ・ 06 сарын 11, 2018
Улс төр
Шадар сайд Инчёны чөлөөт бүстэй танилцлаа
peak.mn ・ 06 сарын 29, 2018
Нийгэм
“УБТЗ”-д 110 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ
peak.mn ・ 12 сарын 14, 2018
Нийгэм
Бизнесийг дэмжих зорилгоор төрийн байгууллагаас ААН-үүдэд шалгалт хийхийг зогсоолоо
Б.Баясгалан ・ 06 сарын 11, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.