Б.Баясгалан
06 сарын 11, 2020
Улсын Онгой комисс өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргалаа.
Энэ талаар тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "ХӨСҮТ эм тариа, хамгаалах хэрэгслийн 30 хоногийн нөөцтэй байна. Одоогоор онцгойлон дутагдаж, Улсын онцгой комисс, Засгийн газарт тавих асуудал одоогоор N95 маскаас өөр алга гэж байна. Бид N95 маскыг нэмэгдүүлэх талаар өнөөдрийн хурлаар тодорхой шийдвэр гаргалаа. Японоос өнөөдөр иргэдээ авчрах тусгай нислэгээр нэлээд их эм ирнэ.
Мөн хурлаар хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар ярилаа. Улмын онцгой комисс өнгөрсөн хугацаанд хот болон улс хоорондын ачаа тээврийг саатуулах ажил огт хийгээгүй. Бүгд хэвийн явж байгаа. Гарч буй нүүрсний хэмжээ нэмэгдэж, зөвхөн Гашууэщнсухайтаар өдөрт 570 орчим машин нүүрс гарч байна. Энэ хэмжээг цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ярилаа. БНХАУ-ын талтай ямар нэгэн үл ойлголцлын асуудал байвал түргэн ярилцаж асуудлыг шийдвэрлэ, хийлийн боомт дээр ямар нэгэн хүнд суртал гарах вий . Үүнд онцгой анхаар гэсэн чиглэлийг Улсын онцгой комиссоос өглөө.
Бизнесийг бүх талаар нь дэмжихгүй бол цаашид Монгол Улсын байдал амаргүй болно. Эдийн засаг, санхүүгийн байдал жилийн хоёрдугаар хагаст хүндэрч магадгүй. Иймд бизнесийг бүх талаар дэмжих, тэнд ямар нэгэн хүнд суртал гаргах, боох саатуулах явдал байж болохгүй гэдгийг онцгойлон ярилцлаа.
6, 7 дугаар сард коронавирусийн хуультай холбогдуулж хийх шалгалт л биш бол ААН, байгууллагад явуулж буй давхардаж, зэрэгцэж хийгдээд буй шалгалтуудыг зогсоох үүрэг өгч байна. Төрийн байгууллагуудаас хийж буй шалгалт бизнесийг хэвийн явуулахад ихээхэн саад учруулж байна гэсэн шүүмжүүд олон ирсэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нэг компани дээр гурван газраас зэрэг шалгалт оччихсон байна. Энэ бол шаардлагагүй зүйл. Хүнд суртал" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.87.255.110] ・ 2020.06.12 Хариулах
hello
Зочин [103.87.255.110] ・ 2020.06.11 Хариулах
sdfa
Санал болгох
1 З.Долгорсүрэн: Онц сурдаг нь биш эцэг эх нь дэмждэг хүүхдүүд олон улсын олимпиадаас медаль авдаг
2 Эдгээдэг, эргээд нөхөгддөг ХУБА буюу модон байшингийн төгс шийдэл
3 Б.Уранбилэг: Хөлийн нумыг хөгжүүлье л гэвэл хүүхдээ дураар нь гүйлгэж, харайлга, гол нь эрт оношлуул
4 Startup MASTERCLASS онлайн сургалтын бүртгэл эхэллээ: Бизнесээ эхлүүлж, амьдралаа өөрчил!
5 Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм