УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Яг одоо тус хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин "Одоо амьд мал экспортлохгүй. Засгийн газрын өчигдийн хуралдаан дээр энэ асуудлыг бүр тодорхой болгосон. Мах бол гаргана.

Энэ зун Өвөрхангай, Дундговь аймгуудад өвс ургасангүй. Тэжээл байхгүй, өвс байхгүй. Тиймээс малчид өөрсдөө хүсэж буй учир өвсийг нь үнэгүй, тэжээлийг 50 хувь хямдруулж өгч байна" хэмээлээ.