Геодези, усны барилга байгууламжийн газраас хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. 

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын график төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, далан суваг, ус гаргуурын бөглөрлийг арилгаж, үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч байна. 

Тус ажлын хүрээнд үерийн далан сувагт хуримтлагдсан мөсийг зөөх, суваг татах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж, техник хэрэгслийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай үйл ажиллагааг алдагдуулж буй иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулна. 

 Үүнд:

✔ Далан сувагт хаясан ахуйн болон бусад хог хаягдлыг цэвэрлэх

✔ Далан суваг дээрх гүүр, гарамын нээлхийнүүдийн бөглөөсийг гаргах

✔ Далан сувгийн эвдэрсэн хийц бүтээцийг сэргээн засварлах

✔ Үерийн аюулд өртөж болзошгүй газар суурьшсан бол нэн даруй нүүх

✔ Хашаа хороогоо хамгаалсан далан суваг, шуудуу татах

✔ Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх

✔ Аюулын үед аврагдах гарцын талаар урьдчилан тодорхойлсон байх