Ховд аймгийн Жаргалант сумын Наран, Рашаант багийн нутагт энэ сарын 3-ны өдөр усархаг ширүүн бороо орсны улмаас үер болж, нийт 64 айл өрх усанд автан хохирол амсаад байна.

Үүнтэй холбоотой аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг үерт өртсөн айл өрхүүдээр явж цаашид авах арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Мөн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж эхний ээлжинд иргэдийг ундны цэвэр ус, хоол хүнсээр хангах, үерийн улмаас эвдэрч нурсан хашаа, гэрийг цэвэрлэж барихад хүн хүчний дэмжлэг үзүүлэх, хашаа хороо гудамж талбайг ариутгахтай холбоотой зарим айлуудыг нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхээр шийдвэрлэв.

Мөн айл өрхүүдийн бодит хохирлыг үнэн зөв гаргаж аймгийн Онцгой комисст мэдээлэхийг ажлын хэсэгт даалгаад  байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг