peak.mn
10 сарын 05, 2018
2018, Аравдугаар сарын 04, Пүрэв гарагийн онцлох үйл явдал
1. Ж.Бат-Эрдэнэ: Сайдын ажлаа өгсөн ч төрийн албыг эрүүлжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн томъёололоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 63 гишүүний 48 нь буюу нийт гишүүний 76.2 хувь нь дэмжив. Үргэлжлүүлж унших
2. ФОТО: Нийслэлийн шүд эрүү нүүрний төв шинэ байрандаа орлоо
Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн /нүүр амны мэс засал, эмчилгээ, согог, гажиг засал/ чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Үргэлжлүүлж унших
3. ТЕГ-аас баривчилсан этгээдүүдийг цагдан хорих шийдвэр гаргажээ
Тагнуулын ерөнхий газраас мягмар гарагт тусгай ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийсэн. Тусгай ажиллагаагаар баривчилсан гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргажээ. Үргэлжлүүлж унших
4. Зам, тээврийн хөгжлийн сайдад Я.Содбаатарыг дэвшүүллээ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Тус хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд нэр дэвших хүсэлт өгсөн нэр бүхий хүмүүсийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхээр 100 хувь санал нэгджээ. Үргэлжлүүлж унших
5. Оюутолгойд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
Оюутолгой компанид өнгөрсөн есдүгээр сард хүчингийн хэрэг гарчээ.
Тодруулбал, ажлын байран дээр гарсан уг хэргийн сэжигтэн нь хэргийг үйлдсэн даруйдаа оргон зайлсан байна. Үргэлжлүүлж унших
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.