2018, Аравдугаар сарын 01, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. ФОТО: УИХ-ын намрын чуулганы нээлт

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган даваа гарагт буюу аравдугаар сарын 1-нд нээлтээ хийлээ. 

Чуулганы нээлтийн эхний өдрийн хуралдаанд таван гишүүн ирээгүй байна. Тэдгээрийн гурав нь буюу Д.Цогтбаатар, Б.Саранчимэг, Я.Санжмятав нар гадаадад томилолттой, хоёр нь буюу Б.Баттөр, Л.Болд нар чөлөө авсан аж. Үргэлжлүүлж унших


2. Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаас чөлөөлөх тогтоол өргөн барилаа

Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Үргэлжлүүлж унших


3. М.Энхболд: Талууд нүүр тулан ярилцаж чаддаггүйн улмаас багш нар ажил хаясан

Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт эхэллээ.

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийж байна. Үргэлжлүүлж унших 


4. Өнөөдрөөс иргэдийн гомдлын дагуу жолоочийг торгоно

Явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид  иргэдийн гомдлын дагуу хариуцлага тооцох хууль 10 дугаар сарын 1-нд буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Үргэлжлүүлж унших


5. Кристиано Роналдод хүчирхийлүүлсэн гэх мэдээллийг няцаав

Португалийн хөл бөмбөгч Кристиано Роналдод 2009 онд хүчирхийлүүлсэн гэж нэгэн америк эмэгтэй мэдээлжээ. Харин Кристиано Роналдо уг мэдээллийг няцааж, энэ бол хуурамч мэдээлэл гэж мэдэгдэв. Үргэлжлүүлж унших