peak.mn
09 сарын 27, 2018
2018, Есдүгээр сарын 26, Лхагва гарагийн онцлох үйл явдал
1. А.Төмөрхуяг: Бид ёс жаягаа бодоод өнгөрсөн хугацаанд чимээгүй байлаа, хүү минь архи уудаг хүн биш
Зам, тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн 8 дугаар сард хүн амины хэрэг гарсан. Тус хэргийн хохирогч, талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр талийгаач Т.Гомбосүрэнгийн аав А.Төмөрхуяг "Өнөөдөр талийгаачийн 49 хоног болж байна. Бидэнд үнэхээр харамсалтай байна. Үргэлжлүүлж унших
2. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд оролцлоо. Үргэлжлүүлж унших
3. ФОТО: Чойжин ламын музейн хашаан доторх барилгыг албадан буулгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түүх, соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах захирамж гаргасан байна. Үргэлжлүүлж унших
4. Ц.Пүрэвхүү: Засгийн газраас 40 сая төгрөг аваад амаа хамхичихсан гэвэл та том эндүүрч байна
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан Засгийн газраас 41 сая төгрөгийг төлбөр авсан гэх мэдээлэл гарсан билээ. Энэ мөнгийг гаргуулж авахдаа Засгийн газартай, тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны нарийн бичгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан нь нийгмийн сүлжээнд цацагдаад буй. Үргэлжлүүлж унших
5. Их хэмжээний кокаин болон бэлэн мөнгийг хураажээ
Их Британийн нийслэл Лондон хотын зүүн хэсэгт цагдаагийн ажилтнууд нэгжлэг хийх үеэр 70 гаруй килограм кокаин болон 100 мянган фунт буюу 130 мянга гаруй ам.доллар хураасан байна. Тэдгээрийг гутлын хайрцгуудад нуусан байсны зэрэгцээ мөн цэнэглэсэн гар бууг олсон байна. Үргэлжлүүлж унших
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.