peak.mn
09 сарын 25, 2018
2018, Есдүгээр сарын 24, Даваа гарагийн онцлох үйл явдал
1. Цалинг 20 хувиар нэмэхэд шаардагдах 266 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт тусгуулахаар тохиролцов
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал өнгөрсөн мягмар гарагт /2018-09-18/ хуралдаж 2019 онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлаар Улсын хэлэлцээр байгууллаа. Нийгмийн зөвшлийн талууд буюу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос томилогдсон төлөөлөл уг хэлэлцээнд оролцлоо. Үргэлжлүүлж унших
2. Сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллаж байна.
Энэ сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн IV уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах, төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хөрш орнуудын төрийн тэргүүнүүдтэй хэлэлцсэн билээ. Үргэлжлүүлж унших
3. ФОТО: Хүүхдийн спортын наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол боллоо
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо 2018 оны есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн спортын VIII наадам болох гэж байна. Энэхүү наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг Спортын төв ордны өмнөх талбайд өнөөдөр үдлээ. Үргэлжлүүлж унших
4. Дэд станц барихаар “Далан давхар”-ын шарилуудыг нүүлгэж эхэлжээ
Нэлээн хэдэн жилийн өмнөөс "Далан давхар"-ын оршуулгын газарт цахилгааны дэд станц барихаар төлөвлөсөн билээ. Энэ ажлын хүрээнд "Хүчит шонхор" дэд станцын барилга барих зурвас газарт орсон 1.5 га газрыг чөлөөлөхөөр болжээ. Үргэлжлүүлж унших
5. Гарьд Н.Ганбаатар сэргээш илэрсэн шалтгаанаа тайлбарлажээ
Энэ жил Үндэсний баяр наадмаар 32 бөхийг шинжилгээнд хамруулсанаас Монгол улсын гарьд Н.Ганбаатар, монгол улсын харцага А.Цацавшир нараас допинг илэрсэн байна.
Уг асуудал дээр хамгийн эхэлж байр сууриа илэрхийлсэн нь улсын гарьд Н.Ганбаатар юм. Үргэлжлүүлж унших
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.