2018, Тавдугаар сарын 22, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • Монголбанкнаас "2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүн" сэдэвт хэлэлцүүлэг болно. Энэ үеэр хөндлөнгийн байгууллагаас Монголбанкны 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнд хийсэн судалгааг танилцуулах юм. 
  • Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтын хаалтын арга хэмжээ Багшийн хөгжлийн ордонд болно. Уг арга хэмжээнд Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцоно.
    Тус сургалтын зорилго нь ЕБС-ийн бага ангийн багш нараар дамжуулан хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадал хэвшлийг олгоход чиглэгдсэн бөгөөд энэ өдөр Сүхбаатар дүүргийн бүх ЕБС-ийн багш нар хамрагдах юм байна.



2018, Тавдугаар сарын 21, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. ФОТО: Монголын Эдийн засгийн чуулган-2018 эхэллээ

“Монголын эдийн засгийн чуулган-2018” Төрийн ордонд эхэллээ. “Хүчээ нэгтгэе” уриан дор болж байгаа энэ чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн гаргахыг зорьж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн Эдийн засгийн чуулганд Засгийн газрын гишүүд, бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшлүүд өргөнөөр оролцохоос гадна анх удаа 21 аймгийн Засаг дарга нар оролцож байна. Үргэлжлүүлж унших


2. “1072 хувьцааны мэдээллийн төв”-ийн нээлт боллоо

Эрдэнэс Таван толгой ХК-иас иргэдэд мэдээлэл өгөх зорилготой 1,072 хувьцаа мэдээллийн төвийг ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2.5 орчим сая иргэн Эрдэнэс Таван Толгой ХК-ийн 1,072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд иргэд хувьцааны талаар өөрсдийн асуухыг хүсч буй мэдээллээ шууд авах боломжтой газартай болж буй юм. Үргэлжлүүлж унших


3. ОХУ-ын шинэ Засгийн газар бүрдлээ

Хуулийн дагуу шинэ Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгч Владимир Путинд өргөн барилаа. Засгийн газрын тэргүүнд нэр дэвшсэн Д.Медведевийг Төрийн Думын гишүүд 5 дугаар сарын 8 өдөр буюу ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараагийн өдөр санал хураалтаар томилсон юм. Үргэлжлүүлж унших


4. Хуримын ордонд ёслол үйлдэхэд 759-803 мянган төгрөгийн үнэтэй

Гэрлэх ёслолын ордонд захиалгаа 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн авдаг ажээ   Хуримын ёслол хийх өдөр цагийг хосууд өөрсдөө сонгон товлодог бөгөөд гэрлэлтийн гэрчилгээг харъяа сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээг авч ирэх ёстой юм байна. Үргэлжлүүлж унших


5. “Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд болно

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр “Үндэсний номын баяр”, олон улсын “Ulaanbaatar book fair” номын баярыг зохион байгуулдаг. Тус байгууллага уламжлал болсон номын баяраа төв талбайдаа зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохих зөвшөөрлийг олгожээ. Үргэлжлүүлж унших