УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна

Б.Баясгалан
10 сарын 01, 2019

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 85.3 хувийн ирцтэйгээр 15.00 цагаас эхэллээ.

Хуралдааны эхэнд "Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй. Яг одоо тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна.

Уг асуудлыг хэлэлцсэний дараа Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.