УИХ-ын дарга Г.Занданшатарын “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Тэрээр Сар шинийн өмнөхөн УИХ-ын даргаар томилогдоод буй юм.

Онцлох эшлэлүүд:

-Унаж уруудаж байсан эдийн засаг эргэн сэргэж, Ази, Номхон далайн бүс нутагт төдийгүй дэлхийд өндөр өсөлттэй эдийн засгийн нэгд тооцогдох боллоо.

-Олсноо бататгах, тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэх, үр шимийг нь айл өрх, иргэн бүхэнд хүртээх нь Монгол төрийн цаашдын зорилго байх болно.

-Нийт иргэд, нийгэм даяар хүсэн хүлээж буй чухал зорилт бол шударга ёсыг тогтоох, ёс зүй, хариуцлагыг газар сайгүй хэвшүүлэн мөрдөх асуудал юм.

-Монгол хүн монгол газартаа, эрдэнэс баялагтаа эзэн нь байх ёстой.

-Сайхан маргаашийг авчрахын төлөө хамтдаа зүтгэцгээе.

-Шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөөх Та бидний хамтын тэмцэл, хичээл зүтгэл үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.