УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулав

Б.Баясгалан
07 сарын 27, 2020

Нийслэлийн прокурорын газраас  Д.Эрдэнэбат /Улсын Их Хурлын гишүүн асан/ болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Хэргийн оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан 3 удаа хойшилж, өнөөдөр товлогдсон. Шүүх хуралдаанд шинээр сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүгдэгчдэд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааныг хүртэл хэвээр үлдээв. 



Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Холбоотой сэдвүүд

д.эрдэнэбат шүүх хуралдаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.