УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Асуулга тавих тухай албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт

Монгол Улсын валютын ханш суларсан талаар, Засгийн газрын өрийн хэмжээ валютын ханшид нөлөөлсөн эсэх, Монголбанкны валютын хяналт ямар хэмжээнд байгаа талаар, Монголбанкны өр валютын ханшид хэрхэн нөлөөлж буй зэрэг асуудлуудад хариулт өгөхийг хүсчээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн Асуулга тавих тухай албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.