"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос багшийн цалинг нэмэх шаардлагыг өнгөрсөн наймдугаар сард Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар уг шаардлагын хариуд тодорхой шийдэлтэй хариу өгөөгүй гэж багш нар үзсэн учир есдүгээр сарын 21, 26-ны өдрүүдэд сануулах ажил хаясан. УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр ажил хаясан хоёр өдрийн цалинг багш нарт нөхөн олгох хүсэлт бүхий албан бичгийг БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарт хүргүүлжээ.

Тус албан бичигт "Тус багш нар нь өөрсдийн болоод улс орны ирээдүйн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдсэнийг миний бие зарчмын хувьд дэмжиж байсан бөгөөд цаашид ч УИХ-ын гишүүний хувиар багшийн ажил хөдөлмөр эрхлэх нөхцлийг сайжруулах, тэдний хөгжил болон амьжиргааны нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлээр өөрийн эхлүүлсэн болон төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэх болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу ...тус ажил хаялтыг хууль бус гэж тооцон ажил хаялтыг зогсоох шийдвэр гаргаагүй тул хуулийн дагуу зохион байгуулагдсан гэж үзэж байна.

Иймд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар хууль тогтоомжийн дагуу ажил хаялтад оролцсон боловсролын сургалтын байгууллагуудын багш нарт хоёр хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах боломж байгаа тул холбогдох чиглэлийг өөрийн харьяа байгууллагуудад өгч хамтарч ажиллахыг хүсье" гэжээ.

Албан бичгийн бүрэн эхээр нь хүргэе.