Б.Баясгалан
07 сарын 07, 2020
УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Тус хуулийн төсөлд тусгаснаар Монгол Улсын Засгийн газар Ерөнхий чиг үүргийн 6, Чиглэлийн 8 буюу нийт 14 яамтай байна.
Ерөнхий чиг үүргийн яамд:
Чиглэлийн яамд:
Онцлох өөрчлөлт нь өмнөх Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам гэсэн хоёр яам болгон салгаж, шинээр Соёлын яамтай болов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг хуулийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөнөөр өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Улмаар өчигдөр нэгдсэн хуралдаан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр эцэслэн баталлаа.
Ойрын хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх бүтцийн дагуу Засгийн газрын танхимаа бүрдүүлнэ. Засгийн газар нь дээрх 14 яамны сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд гэсэн нийт 17 гишүүнтэй байна.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.91] ・ 2020.07.07 Хариулах
Сайд нарыг томилохдоо ард иргэдийн сайшаал, хүндэтгэлийг хүлээсэн ажлын туршлагатай мэргэжилдээ гарамгай хүмүүсээр томилох хэрэгтэй. Ерөнхий сайд өөрөө хэн нь ажилдаа гарамгай, хариуцлагатайг мэдэж байгаа байлгүй дээ. Ерөнхий сайддаа итгэж байна.
Зочин [192.82.71.18] ・ 2020.07.07 Хариулах
Shadar saidad Oyunerdene, soyoliin yamand Erdenebat, uul uurhain saidad Sodbaatar, Baiglali orchni saidad Tserenbat ni deer dee. shine zaluu turshlagatai uls turchid iluu ihuug hiine gedegt naidaj bna
Зочин [192.82.65.55] ・ 2020.07.07 Хариулах
Huuchin hvmvvsee solih heregtei. Mon tom toslvvd sanaachilsan ajlaa dutuu orhigduulsan hvniig ergen tawij gvitsetgvvleh heregtei. Chuhal heregtei zviolsiig sanaachilsan hvn baisan. Minii huwig Y.Sodbaatariig demjij baINA. Ene hvn ooroo injener mergejiltei uchir uul uurhai eswel zam teewer tal bvren hvrch ajillaj chadna gej vzdeg. Vildwer hudaldaanii yamand baihdaa uul uurhain tomoohon huuliudiig gargaj baisan. Ene hvniig saidaar tawih ni zvitei.
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай