Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс худалдаа үйлчилгээний газруудад уриалга гаргаад байна.

Үүнд:

1. Үйлчлүүлэгчдийн хоорондын зайг 2 метрээр хязгаарлах

2.Гар ариутгагчийг албан байгууллага болгон байрлуулах

3. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх

4.Бэлэн мөнгө хэрэглэхээс татгалзах

5. Цахим гүйлгээг дэмжих

6.Явган болгон урсдаг шат мөн хаалганы бариулыг өдөрт 2-3 удаа ариутган цэвэрлэж, халдваргүйжүүлэх

Эдгээр уриалгыг олон ААН-үүд дэмжиж хэрэгжүүлж байна. Тухайлбал Хаан банк, интермед эмнэлэг сахин биелүүлж байна.