Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг нэгдүгээр улиралд багтаан олгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо. Тэрбээр,

"Монголчууд байгалийн баялгаасаа ашиг хүртдэг баймаар байна. Үүнийг хэрэгжүүлэх эхний алхам нь "Таван толгой" компанийн хувьцааны ашгийг нэгдүгээр улиралд багтааж ард иргэддээ олгох ажил юм. Өнгөрсөн жил "Таван толгой" ХК ашигтай ажиллаж 720 тэрбум олсон. Үүнээсээ хуваалцах ёстой. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш, харин байгалийн баялгаас иргэн бүр хувь хүртэх боломжийг төр иргэндээ олгож байгаа хэлбэр юм. Энэ нь ч иргэдийн амьжиргаанд ач тусаа өгнө. Засгийн газар энэ ажлыг эхлүүлэх ёстой. Сүхбаатарын талбайд жагссан 30 мянган иргэн ч байгалийн баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны төлөө цугласан" гэлээ.