Буяндэлгэрийн Мөнхчимэг
07 сарын 04, 2021
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцолцлоо.
Тэрбээр “Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтын нэг, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэдэл, бэлгэ тэмдэг болсон, далайд гарцгүй манай улсыг дэлхий ертөнцтэй холбох Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орж, эхний нислэгээ үйлдэх үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Энэ нисэх буудал бол манай улсын үүд хаалга юм. Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайд байхдаа Япон Улсад айлчлахад шинэ нисэх онгоцны буудлыг байгуулах ажлыг онцлон ярилцсан. Өнгөрсөн жил бид нисэх онгоцны буудлаа хүлээн авсан. Цар тахлын улмаас ажлууд хойшлогдсон ч өнөөдөр нээлтээ хийж байна.
Жилдээ гурван сая хүн хүлээж авах боломжтой нисэх буудал Монголын нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал хөгжихөд ашиг тусаа өгнө гэж найдаж байна. УИХ-аар баталсан “Шинэ Зуун мод” хот бий болж, нисэх онгоцны буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ” гэлээ.
Гэрэл зургийн эх сурвалж: nubiallc.mn
Нийт санхүүжилт: 65 тэрбум 657 мянган иен (1 их наяд 675 тэрбум төгрөг) Төсөл хэрэгжсэн хугацаа: 2013.06 сар (эхэлсэн) 2020.04 сар (дууссан) Зорчигч үйлчилгээний терминалын барилгын талбайн хэмжээ: 35,300 м2 (жилд 2 сая зорчигч хүлээн авах боломжтой) Хөөрч буух зурвас: 3,600м урт, 45м өргөн, нэг зурвас Перрон: 104,200 м2 Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, шатахуун хангамжийн гидрант системийн байгууламж, ангарын барилга, засвар арчлалтын тоног төхөөрөмжүүд, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, дулаан хангамжийн барилга байгууламж, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах бусад байгууламжууд Төслийн зөвлөх: “Азүса СэккэйХК Ориентал Консалтанс Глобал ХК” түншлэл Ерөнхий гүйцэтгэгч: “Мицүбиши ХК-Чиёода ХК” түншлэл |
Нислэг үйлдэх Авиа компаниуд:
MIAT, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines, Air Busan, SCAT Airlines, Angara Airlines
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [203.91.115.52] ・ 2021.07.05 Хариулах
Shan buteen baiguullt bolsondoo.odoo bish ch tsar tahaliin daraa ch shorgoolj shig l owolzoh bhdaa
Зочин [188.112.91.146] ・ 2021.07.04 Хариулах
Bayarla. Mash ih taalagdlaa. Miatiin hamt olond bayr hurgie. Amjilt husie.
Санал болгох
1 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг
2 С.Сувд-Эрдэнэ: Асуудлаа шийдье, ажилтнуудаа тогтооё гэвэл дунд шатны менежерүүдээ сургаж, чадваржуулахад хөрөнгө оруул
3 Шинэ төгсөгчдийг хөдөлмөрийн хүндхэн зах зээл хүлээж байна
4 Борлуулалт, бараа материал бүртгэлийн ухаалаг шийдэл Beez апп ашиглалтад орлоо
5 Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна