peak.mn
11 сарын 29, 2018
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүлжээ. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
"Миний бие Монгол улсын Ерөнхий сайдын хувиар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүллээ. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд УИХ түүнийг огцруулах тухай хэлэлцэх нөхцөл бүрдэх юм.
Эрхэм цэцийн гишүүдээ.
Үндсэн хууль зөрчсөн эсэх эцсийн шийдвэрийг та бүхэн гаргана. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг. Та бүхний дээр эрх мэдэлтэн биш зөвхөн үндсэн хууль бий.
Шударга ёсыг ард түмэн хүсэж байна" гэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.