Засгийн газрын гишүүдийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр өдрийн турш хэлэлцэн шийдвэрлэж, нэр бүхий 15 гишүүнийг сайдын албан тушаалд томиллоо.

Лхагва гарагийн хуралдаанаар найман сайдыг томилсон. Пүрэв гарагийн хуралдааныг 10.00 цагаас эхлүүлж үлдсэн долоон сайдыг хэлэлцэн томилж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь чөлөөлснөөр 01.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

Ингэснээр хуулийн дагуу Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим бүрдэж буй юм. Одоо шинэ Засгийн газар улс орны өмнө тулгамдаж буй нийгэм, улс төр, эдийн засгийн олон асуудлыг хэрхэн шийдвэрлэж,  ажил үүргээ хэрэгжүүлэхийг харах л үлдэж байна.


У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүд:

  1. Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин
  2. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
  3. Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
  4. Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  5. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  6. Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
  8. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
  9. Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  10. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг
  11. Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
  12. Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  14. Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  15. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг