ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас залилангийн томоохон хэргийг илрүүлж гэмт этгээдүүдийг саатуулаад байна.

Н гэгчийн толгойлдог уг бүлэг  нотариат, томоохон ААН-ийн тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн залилдаг байжээ. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банкны баримтыг ч их хэмжээгээр үйлдэн иргэдийг хохироосон байна.

Эдгээр этгээдээс болж хохирсон иргэд байвал ЦЕГ-т хандаж болох ажээ. Энэ талаар эргэн мэдээлэх болно.