Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлт тогтмол шууд нислэг үйлддэг боллоо.

Тодруулбал, Агаарын тээврийн Aero Mongolia компани энэ сарын 4-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гарагт дээрх чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Баянхонгор аймгаас сонгогдсон төрийн түшээдийн хамт олон удаагийн уулзалт хэлэлцээрийн үр дүнд тогтмол шууд нислэгтэй болголоо. Бидний хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаар болсон Aero Mongolia компанид нийт нутгийн зон олны өмнөөс талархал илэрхийлье" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.

Нэг талын тийзийн үнэ : 79000 төгрөг
Нисэх онгоцны төрөл: Embraer ERJ145
Нислэгийн үргэлжлэх хугацаа: 60 минут