Агаарын тээврийн МИАТ компани долоо хоног бүрийн пүрэв, ням гарагийн Москва, Берлин чиглэлийн үндсэн нислэгээс гадна зөвхөн Москва чиглэлд мягмар, баасан гарагт нэмэлт шууд нислэг үйлдэж эхэллээ.

Ингэснээр Москва хот руу 7 хоногийн 4 нислэгтэй болж буй бөгөөд эхний нислэгүүддээ хямдрал зарлажээ.

Тодруулбал, наадмын өмнөх өдрүүдэд буюу 7 дугаар сарын 5, 9-нд нисэх тийзний үнэ Улаанбаатар - Москва чиглэлд нэг талдаа 799.000 төгрөг, хоёр талдаа 1.194.000 төгрөг аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авна уу.

Эх сурвалж: МИАТ