Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан

peak.mn
06 сарын 19, 2018

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн цаг агаарын мэдээллийг хүргэе.

Улаанбаатар хотод үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.


Холбоотой сэдвүүд

цаг агаар цаг агаарын мэдээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.