Х.Оргил
06 сарын 19, 2018
Сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийн тод жишээ болсон хүн бол Оточ Манрамба сургуулийн төгсөгч Магсаржав Сантора юм. Өдгөө 78 настай энэ эрхэм уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр амжилттай төгсч хэдхэн хоногийн өмнө дипломоо гардан авчээ. Мэс заслын эмч, хөгжмөөр эмчлэгч, морин хуур судлаач Магсаржав Сантора төгсөлтийн баяр дээр хэлсэн үгэндээ "Уламжлалт анагаах ухааны их эмч болж төгсөнө гэдэг шинэ адал явдалд гарсныг бэлгэдэж байгаа билээ. Үүнийг ёс зүй, ёс суртахууны хувьд зөв хийнэ гэдэг нь бурханы таалал мэт чухал юм. Ингээд бүгдээрээ гэрэл гэгээтэй амьдрал үйлс рүүгээ тэмүүлцгээе" гэсэн байна.
Тэрбээр Монголын үндэсний хөгжмийн зэмсгээр хий, шар, бадганыг тэнцвэржүүлэх талаар судалгааны ажил хийдэг билээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.