Монголын улаан загалмайн нийгэмлэгээс үерийн гамшигт өртөөд байгаа Баян-Өлзий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг аймгийн иргэдэд тусламж үзүүлж эхэллээ. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерт өртсөн 530 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна. Өрх тус бүрт 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлж, 205 өрхөд ариун цэврийн иж бүрдэл, 530 өрхөд гал тогооны хэрэгслийн багцийг илгээсэн аж.

Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгээс Ховд аймгийн 187 өр, Өвөрхангай аймгийн 21 өрх, Төв аймгийн 37 өрх, Сэлэнгэ аймгийн 30 өрх тус бүрт 240 мянган төгрөгийн  бэлэн мөнгөний тусламж, гал тогооны хэрэгслийн иж бүрдэл, хөнжил гудас илгээжээ.