П.Мөнгөнсор
10 сарын 28, 2026
Боловсролын яамны ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн боловсролын газар, 56 цэцэрлэг, 31 сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, насан туршийн суралцахуйн төв, МУБИС-ийн салбар сургууль зэрэг нийт 91 байгууллагад хүрч ажиллажээ. Ингэхдээ, Баян-Өлгий аймгийн багш нараас Монгол хэлний сорил авсан байна.
Сорилын үр дүнд, гүйцэтгэлийн дундаж 36.3% бөгөөд оролцогчдын 57% нь 40%-иас доош, зөвхөн 2.4% нь 80%-иас дээш гүйцэтгэлтэй байна.
Бага ангийн багш нарын 70%, МБ-ын ажилтнуудын 61% нь 40%-иас доош гүйцэтгэлтэй байгаа нь хамгийн анхаарал татах үр дүн байна.
Харин Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар, сургалтын байгууллагын удирдлагуудын 31–35% нь 60–79%-ийн гүйцэтгэлд хүрсэн байна.
Бичгийн соёл, хэрэглээ хамгийн өндөр (77.4%), харин Монгол бичгээр унших (26.1%), санаагаа товч илэрхийлэх (29.5%), эшлэл баримт сонгон хэрэглэх (32.2%) чадварууд хамгийн сул байна.
Бага ангийн багш нарын 19.4 хувь нь эсээ бичих чадвар сул огт бичиж чадахгүй байна.
баян-өлгий монгол хэлний чадвар баян-өлгий аймгийн боловсролын газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.