Peak.mn
06 сарын 19, 2025
Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн нийслэлд тарьсан эм улиасны унгарилыг багасгахаар даралтат усаар шүржиж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж буй улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ.
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод бий. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.