Улсын Филармонийн зуны анхны концерт зургадугаар сарын 14,15-нд болно

Монгол Улсын Филармонийн зуны анхны сонгодог үдшийг 2025 оны зургадугаар сарын 14, 15-нд үзэгч, сонсогч та бүхэнтэйгээ өнгөрүүлэхэд бэлэн боллоо. 

Концертын удирдаачаар ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Эрдмийн Филармонийн удирдаач, Монгол Улсын Консерваторийн хүндэт профессор Б.Энхбаатар ажиллана. 

Тэрбээр 2023 оны Улсын Филармонийн 51 дэх жилийн нээлтийн тоглолтод Симфони оркестрыг удирдаж байсан билээ.

Энэ удаагийн тоглолтод В.А.Моцартын “Хийлийн концерт” №5 Ля мажор, П.И.Чайковскийн “Утсан хөгжимд зориулсан серенаде” До мажор Op.48, Ж.Россинигийн "La Gazza Ladra" дуурийн удиртгал хөгжим зэрэг бүтээлүүд эгшиглэх юм.

Сонгодог урлагт шимтэн дурлагч хэн бүхний алдаж боломгүй “Сонгодог Үдэш” концертод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хөтөлбөр:

-W. A.Mozart - The Violin Concerto No. 5 in A major

-P.I.Tchaikovsky - Serenade for Strings in C major, Op. 48

-G.Rossini - Overture "La Gazza Ladra"

Концертод:

Гоцлол хөгжимчин Х.Санчир(концертмейстер)

Улсын Филармонийн Симфони оркестр

Удирдаач ОХУ-н Уралын Эрдмийн Филармонийн удирдаач Б.Энхбаатар


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.