Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх нь ихэсжээ. Иймд тус улсын зүгээс гадаад улсын иргэн халдвар тээн ирсэн тохиолдолд эмнэлгийн төлбөр болон эмчилгээний мөнгийг өөрөөс нь гаргуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Ням гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр ерөнхий сайд Чун Ши Кюн "Бид гадаад улсын иргэдийг өөрсдийнх нь эмчилгээ, эмнэлгийн зардлыг 50-100 хувь төлүүлэх болно. Ингэхдээ олон улсын харилцааны зарчмыг харгалзаж үзнэ" гэдгээ хэлжээ.

Одоо мөрдөж байгаа дүрмээр үндэс угсаа үл харгалзан Өмнөд Солонгосын Засгийн газраас шинжилгээ, эмнэлэг, эмчилгээний төлбөрийг бүрэн төлж байгаа аж. Эдгээр нь өвчтөний биеийн байдал болон суурь өвчтэй эсэх, эмнэлэгт өнгөрүүлсэн хугацаа зэргийг харгалзан ялгаатай.

Гадаадын иргэдээр төлбөрийг нь төлүүлэх шийдвэрт хүргэсэн гол хүчин зүйл нь гадаад улсаас ирсэн халдвар тээгчдийн тоо нэмэгдэж, улсын эрүүл мэндийн систэмд дарамт учруулж буйгаас үүдэлтэй аж. 

Дэлхий даяар уг вирус ямар ч шинж тэмдэггүй болж байгаа бөгөөд Өмнөд Солонгост өнгөрөгч хоёр долоо хоногт бүртгэгдсэн нийт тохиолдлын 63.2 хувь нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Түүнчлэн тус улсад гадны 700 орчим иргэн коронавирусийн халдвартай бүртгэгджээ.


Эх сурвалж: The Korea Herald