“Mobile World Congress 2019” олон улсын үзэсгэлийн шүүгчдийн дүгнэлтээр “Huawei Mate 20 Pro” ухаалаг гар утас 2018 оны шилдэг ухаалаг гар утсаар шалгарчээ.

Үзэсгэлэн энэ сарын 25-28-нд Барселон хотод болсон байна. Мэргэжилтнүүд, сэтгүүлчид болон утасны операторууд 30 гаруй төрөлд утасны аппликейшнүүд, технологиуд болон төхөөрөмжүүдийг үнэлэн дүгнэжээ. Шилдэг ухаалаг гар утасны төрөлд мөн iPhone XS Max, Google Pixel 3, OnePlus 6T, Samsung Galaxy Note 9 зэрэг утас өрсөлдсөн байна.

Өнгөрсөн онд энэ төрөлд iPhone X утас шалгарсан байна.

“Huawei Mate 20 Pro” ухаалаг утас нь өмнө нь “Business Insider” сэтгүүлээс гаргасан жагсаалтын шилдэг хорьд багтаж байсан юм. Тус сэтгүүл нь Хятадын “OnePlus 6T” утсыг шилдэг утсаар нэрлэж байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости