УБ-Сөүлийн чиглэлээр ирсэн Дархан-Уул аймгийн иргэн өндөр халуурч ирсэн тухайгаа өөрөө мэдэгдэж эрүүл мэндийн байгууллагад ханджээ. 

Түүнийг тусгаарлаж шаардлагатай шинжилгээг авсан байна. Харин бусад сэжигтэй бүх тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ. Монгол улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөж ирэх магадлал өндөртэй.  Иймээс онц шаардлагагүй бол гадны улс орон руу зорчихгүй байхыг анхаарууллаа.

Мөн удахгүй уламжлалт баяр цагаан сар болно. Манайхан бие биенээ үнсэж золгодог, хамрын тамхи тамхилдаг ард түмэн. Энэхүү заншил маань вирусийн үед халдварын эрсдлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймээс өнөөдөр баримталж буй эрүүл ахуйн зөвлөгөг баримталж, олон нийтийн золголтын арга хэмжээнээс зайлсхийж гэртээ тэмдэглэхийг зөвлөж байна.