Х.Оргил
05 сарын 19, 2020
Хур тунадас: Шөнөдөө солигдмол үүлтэй, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дорнод-Монголын талаар, өдөртөө үүлэрхэг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.