Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянзүрх зах руу баруун эргэх чиглэлийн авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ний өдөр хүртэл түр хаахаар боллоо.

Мөн хэд хэдэн замын ажил явагдаж байна. Эдгээрийн явцыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Г.Баттогтохоор ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь хяналт тавин ажиллалаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган замын хашлага суулгах ажил болон авто замын суурь хучилтын ажил хийгдэж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх авто замын ажил 20 хувьтай байна. Тус замын 3 цэгт ус зайлуулах хиймэл байгууламжийн ажил болон трассын дагуу хөрс хуулалт, далангийн дүүргэлтийн ажил хийгдэж байна.

Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 1.1 км авто замын эхний 0.5 км авто замын зам засварын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас гүйцэтгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар авто замын хашлага суулгах ажил хийгдэж байна.

Фото: