Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 15, 2019
Нийслэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний түгээлтийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хэд хэдэн ажлыг эхлүүлээд байна.
Тухайлбал 35000В-н агаарын шугамын цахилгааны утсыг 2019 оны наймдугаар сарын 1-ны өдрийн 06:00 цагаас наймдугаар сарын 18-ны өдрийн 00:00 цаг хүртэл, 23-ны өдрийн 06:00 цагаас 24-ний өдрийн 00:00 цаг хүртэл шинэчлэн солих ажлын хүрээнд БЗД-ийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн хойд талын автозамын хөдөлгөөнийг түр хаах аж.
Иймээс иргэдийг Нарны замыг сонгон зорчихыг анхаарууллаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.