П.Мөнгөнсор
10 сарын 05, 2023
Өнөөдөр дэлхийн багш нарын 29 дэх, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг багшийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлэх, багшдаа талархлаа илэрхийлэх, багшийн мэргэжлийн онцлогийг таниулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ жилийн дэлхийн багш нарын өдрийн уриа нь “Бидний тэмүүлж буй боловсролыг эзэмшүүлэх багш нар: Дэлхий дахинаа багшийн хомсдолыг арилгах нь" юм.
Эх орны ирээдүйг бэлдэж буй монгол багш нартаа баярын мэнд хүргэж БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа ийнхүү нийтэлжээ.
"Зөвхөн багш нарынхаа ур чадвар, туршлага, сэтгэл зүтгэлд түшиглэн мэдлэгт суурилсан нийгэм, ур чадвартай, зөв хандлагатай, сэтгэл зүрхний боловсролтой Монгол хүнийг бий болгоно. Иймд багш нараа бүх талаар дэмжиж, багш нарынхаа нийгмийн асуудал, эрх ашгийн талд тууштай зогсох болно. Багшийн мэргэжил хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр үнэлэмжтэй байх ёстой.
Эх орны маргаашийн нарыг та бидний сургаж, хүмүүжүүлсэн хүүхэд бүр мандуулна гэдэг итгэлтэй байна. Боловсролын сэргэлтийг гардан хэрэгжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье. Эрхэм баян эрдэм ухаан дэлгэрэх болтугай. Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадарна".
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.