Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
06 сарын 12, 2025
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг билээ.
Дэлхий нийтээр 2002 оноос хойш, Монгол улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна.
Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенци, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенци, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенциудад нэгдсэн байдаг.
Энэ хүрээнд 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “Хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгсөн.
Тухайлбал:
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс 58 мянга орчим нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй орчинд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн эрхийн 38 улсын байцаагч ажиллаж байгаа бол ирэх онд хүүхдийн эрхийн байцаагчдын орон тоог 92 болгож нэмэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.