СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг мөргөчихөөд зугтсан гэсэн дуудлага өдөрт 10-16 ирдэг

Х.Оргил
08 сарын 28, 2019

Баянгол дүүргийн ЗЦХ-ээс “Явган зорчигч ба гарц” арга хэмжээг зохион байгуулж байна. 

Учир нь Баянгол дүүргийн хэмжээнд 2019 оны эхний зургаан сарын байдлаар нийт 7894 дуудлага мэдээлэл ирснээс 206 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 70 орчим хувь буюу 184 явган зорчигч гарцан дээр мөргүүлжээ.

Тиймээс энэ тал дээр иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж буй.

Жижүүрийн албаны шуурхай удирдлага мэдээллийн хэлтэст өдөрт 320-340 дуудлага ирдэг. Үүний 10-16 дуудлага нь бага насны хүүхдийг мөргөчихөөд зугтсан байдаг аж. Иймээс эцэг эхчүүдийг хүүхдэдээ анхаарал хандуулахыг санууллаа.

Мөн гарц гарам дээр зорчигчдод зам тавьж өгөөгүй жолооч нарт газар дээр нь журмын дагуу хариуцлага тооцохоор болжээ.

2018 оны 11 дүгээр сарын 01-ээс шинэ замын хөдөлгөөний дүрэм мөрдөгдөж эхэлсэн. Уг шинэ дүрэмд хэрэв жолооч гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол зөрчлийн тухай хуулийн 14.7-38 заалтаар 20 нэгжээр торгодог.

"Жолооч нарын хувьд хурд хэтрүүлвэл, үзлэг оношилгоондоо ороогүй бол арга хэмжээ тооцогдоно гэсэн хуулиудаа л мэддэг. Харин гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэг, бас бусад явган зорчигчруу хандсан хуулийн мэдлэг тааруухан байгаа нь ажиглагдаж байна" гэж “Явган зорчигч ба гарц” арга хэмжээний талаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад Г.Отгонтамир онцлон хэллээ.

Холбоотой сэдвүүд

тца хүүхдийнэрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.